APX PLASTIC ХХК
ТАНИЛЦУУЛГА
Ар хонгорын хүүхдүүд ХХК нь 2018 оноос эхлэн сантехникийн төрөлжлөн худалдаагаар үйл ажиллагаагаа анх явуулж эхэлсэн. Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн APX Plastic ХХКомпанийг 2020 онд байгуулж 2023 оны 4 сараас Монголын зах зээлд хуванцар шугам хоолой үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа өргөжүүлээд байна.
- PP-H – Гадна дотор хуванцар бохирын шугам хоолой
- HDPE – Цэвэр усны шугаман хоолой
- Пенополиуретан – Хөөсөн дулаалга
- Жийргэвч Резин
Одоогоор эдгээр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж өөрийн нэрийн дэлгүүрүүдээр борлуулж байна.

МАНАЙ ҮЙЛДВЭР
Олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн хуванцар шугам хоолой үйлдвэрлэх үйлдвэрийн өөрийн байр ашиглалтанд ороод байна. Бид өөрсдийн хүчин чадлаар үйлдвэрээ барьж байгуулаад байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгохоор зорин ажиллаж байна. Манай үйлдвэрийн байр налайх дүүргийн хонхорын станцийн ард байрлалтай.